Орос улсын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны Пермийн хязгаарыг хариуцсан Мөрдөн шалгах газрын ажилтнууд шөнийн клубт гарсан түймрийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг тодорхойлж байна. Орон нутгийн шүүх эмнэлэгт цогцсыг өдөржин тодорхойлох төлөвтэй. Энэ ажлын эцэст амь үрэгдсэн хүмүүсийн жагсаалтыг гаргана. Орос улсын Онц байдлын яамны вэб хуудаст Пермийн шөнийн клубт гарсан түймэрт хохирсон хүмүүсийн урьдчилсан жагсаалт гарчээ. Эмнэлэгт 143 хүн байна. Үүнээс 80 орчим хүний биеийн байдал тун хүнд байна. Тэдний заримыг ойрын үед Москвагийн эмнэлэгт хүргэнэ. “Доголон морь” клубт гарсан түймрийн үеэр 100 гаруй хүн амь үрэгджээ. Түймэрт хохирсон, мөн амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд “шууд утас” ажиллаж байна. Үүнээс гадна Онц байдлын яамны “шууд утас” ажиллаж байна.