Пермийн засаг захиргаа “Доголон морь” клубт гарсан түймэрт амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Хотын захиргааны вэб хуудаст энэ мэдэгдлийн байрлуулжээ. Пермь хотын шөнийн клубт гарсан түймэрт олон хүн амь эрсэдсэн тул соёл, боловсрол, биеийн тамир болон спортын байгууллагын бүх арга хэмжээг хойшлуулсан байна. Энэ бүх арга хэмжээг 12-р сарын 8-ны өдөр хүртэл хойшлуулсан тухай Пермийн засаг захиргааны хэвлэлийн албанаас уламжлав.