Орос улсын Онц байдлын газрын дарга Сергей Шойгу, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев нар Пермь хотын дэлбэрэлт болсон шөнийн клубт ирлээ. Энд дэлбэрэлтийн уршгаар 100 гаруй хүн амиа алджээ. Хоёр сайд Пермийн нисэх буудлаас шууд ослын газар очсон байна. Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова дэлбэрэлт, түймрийн улмаас түлэгдэж, бэртсэн хүмүүс хэвтэж байгаа эмнэлэгт очиж байна. Тэдний олонхийн биеийн байдал хүнд байна. “Доголон морь” түймэр гарсан шөнийн клубыг тойруулан хаалт тавьжээ. Барилгын гадна хэсэгт дэлбэрэлт болж, түймэр гарсан ул мөр харагдахгүй байна. Хэргийн газар галын хэд хэдэн машин, мөн Улсын галын хяналтын газрын байцаагч, мөрдөн шалгах байгууллагын төлөөлөгчид барилгын дотор ажиллаж байна.