0 “Доголон морь” шөнийн клуб-зоогийн газар гарсан түймэрт өртсөн хүмүүст цус өгөх хүмүүс Пермь хотын цусны төвд хандах боломжтой. “Одоогоор цусаар гачигдаагүй ч, яваандаа цус дутагдаж болзошгүй” гэж Пермийн хязгаарын засаг захиргаа бямба гаригт уламжлав. “Хотын олон оршин суугч утасдаж, цус өгч, түймэрт өртсөн хүмүүст туслах хүсэлтэй байгаагаа хэлж байна. Цус өгч, түлэгдэж, бэртсэн хүмүүст туслах хүсэлтэй хүмүүст цусны төвд хандах боломжтой” гэж тус захиргаа тэмдэглэв. Хохирсон хүмүүст цус цуглуулах ажлыг зохион байгуулсан гэж Онц байдлын яамны Пермийн хязгаар хариуцсан ерөнхий удирдах газар уламжиллаа. Сүүлийн үеийн мэдээгээр шөнийн клубт гарсан түймрийн улмаас 102 хүн үрэгдэж, 130 хүнд түлэгдэж, бэртжээ.