Орос улсын Онц байдлын сайд Сергей Шойгу, Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев болон Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова нар ОХУ-ын ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу Пермь хотод ирлээ. Тус хотын шөнийн клубт гарсын түймрийн улмаас 102 хүн амь үрэгдэж, 134 хүн түлэгдэж, бэртсэн байна. Онц байдлын нисэх онгоц москвагийн цагаар 06:31 минутанд Пермь хотын нисэх буудалд газарджээ.