Пермийн шөнийн клубт гарсан түймэрт түлэгдсэн 45 хүнийг Москвад эмчлүүлнэ гэж Пермийн засаг захиргаа бямба гаригт уламжлав. Нийт 13 хүнд уушгины агаарыг зохиомлоор сэлгэх хэрэгтэй байна. Түймэрт өртсөн хүмүүст туслахаар Москва орчмын Раменскийгээс ниссэн Оросын Онц байдлын яамны Ил-76 эхний нисэх онгоц Пермь хотод газардсан тухай тус хотын засаг захиргаа тэмдэглэв. Нисэх онгоцоор ирсэн эмч нар өвчтөнүүдийн биеийн байдлыг тодорхойлж, нийслэлийн эмнэлэгт хүргэх эсэхийг тогтоохоор хэдийн эмнэлэгт очжээ. Онц байдлын тэргүүн Сергей Шойгу тэргүүтэй ослын шалтгааныг тогтоож, хохирсон хүмүүст туслах засгийн газрын комиссийн гишүүд Як-42 хоёр дахь нисэх онгоцоор ирлээ. Дотоод хэргийн яамны сайд рашид Нургалиев, Нийгмийн эрүүл мэнд, хөгжлийн сайд Татьяна Голикова нар Пермь хотыг зорилоо. Эмч, сэтгэл зүйчдээс бүрдсэн нэмэлт баг Як-42 өөр нэг онгоцоор Москвагийн цагаар 05:57 минутанд Москвагаас Пермийн зүг ниссэн тухай Орос улсын Онц байдлын яамны мэдээллийн газраас бямба гаригт уламжлав. Пермийн шөнийн клубт гарсан түймрийн улмаас 112 хүн үрэгдэж, түлэгдэж, бэртсэн 130 хүнийг Пермийн эмнэлгт хүргэсэн байна. Одоогоор 85 хүний биеийн байдал тун хүнд байна.