Сүүлийн үеийн мэдээгээр Пермь хотын шөнийн кафе-клубт гарсан түймрийн үеэр 111 хүн амь насаа алдаж, гэмтэж бэртсэн 134 хүнийг эмнэлэгт хүргэсэн тухай ОХУ-ын Онц байдлын яамны мэдээллийн удирдах газрын дарга уламжлав. Шөнийн клуб бараг тэрчигтээ шатжээ. Нийт 500 ам метр талбайтай тус клубын 400 ам метр талбай шатаж дууссан байна. ОХУ-ын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо онц байдлын шалтгаан алан хядах ажиллагаа бус ёслолын буудлагын хэрэгсэл байсан тухай уламжлав. Пермь хот Оросын европын хэсгийн зүүн зүг, Уралын нуруунд оршдог бөгөөд Кама голын боомт, Пермийн хязгаарын засаг захиргааны төв юм. Томоохон олон салбар үйлдвэрлэлтэй Уралын эрдэм шинжилгээ, соёл, логистик төв юм. Пермь хот 1 сая орчим хүн амтай.