Пермь хотын шөнийн клубт дэлбэрэлт болсны уршгаар 86 хүн үрэгдэж, шархадсан 114 хүнийг хотын 8 эмнэлэгт хүргэв. Дэлбэрэлт болсон газар 200 хүн хувийн үдэшлэгт оролцож байжээ. Орон байранд ашиглахыг хориглосон хоер салют зөвшөөрөлгүй буудуулснаас дэлбэрэлт болсон гэж зарим мэдээнд дурдсан байна. Мөрдөн шалгах баг хэргийн газар ажиллаж байна. Хууль сахиулах байгууллагын мэдээгээр алан хядах ажиллагаа гэсэн хувилбарыг бүрэн үгүйсгэжээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ерөнхий сайд В.Путин, Онц байдлын яамны сайд Сергей Шойгу, ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайка нарт Пермь хотын шөнийн клубт болсон дэлбэрэлтийн шалтгааныг нарийн шалгаж, хохирсон хүрмүүст боломжтой бүх тусламж үзүүлэх үүрэг өгчээ. Онц байдлын яамны хөдөлгөөнт эмнэлэг ачсан нисэх онгоц тусгай рейсээр тийш нислээ.