Хямарлыг үл харгалзан оросын төр засаг ахмадуудын өмнө хүлээсэн нийгмийн үүргээ биелүүлж байна. Ерөнхийлөгч Д.Медведев Кремльд “1941-1945 оны Эх орны дайнд ялсны 65 жилийн ойн” медаль гардуулах ёслолын үеэр ийнхүү мэдэгдэв. Орон сууцаар гачигдаж байгаа бүх ахмад дайчдад орон сууц олгох өөрчлөлтийг хууль тогтоомжид оруулж байгаа гэж тэр хэллээ. “Ямар нэг үйл явдлыг тохиолдуулах бус өдөр тутмын амьдралд” бүх нийтээр ахмад дайчдад чин сэтгэлээсээ санаа тавих явдлыг төр засгийн ямар ч арга хэмжээ орлохгүй гэж Д.Медведев тэмдэглэв. Эх орны дайнд ялсан тухай дурсгалыг хадгалахад Д.Медведев ахмадуудын тусламжид найдаж байна. “Болж өнгөрсөн дайныг ямар байдлаар тайлбарлаж байгааг мартах ёсгүй. Дайнд зөвлөлтийн ард түмэн, Улаан арми ялсан нь маргашгүй үнэн” гэж Д.Медведев тэмдэглэв. 30 гаруй ахмад дайчин тухайлбал ЗХУ-ын баатар зургаан хүнд медаль гардууллаа.