“Оросын ертөнц” сангийн дэмжлэгээр Улаанбаатар хотын Гэгээн Троицкийн сүмд Оросын хүүхдийн соёлын төв ажиллаж байна. Энэ төв 7-15 насны хүүхдүүдэд дугуйлан, секц ажиллуулдаг. Сүмийн гэгээнтэн Алексей Трубач манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярилаа. Гэгээн Троицкийн сүм оршдог Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн орос, монгол хүүхдүүдийг орос соёлын дүйтэй болгож, дэмжихэд Хүүхдийн Соёлын төвийн үндсэн үйл ажиллагаа чиглэж байна. Тусгайлан зарлан, сурталчилаагүй ч, тус Төвийн дугуйлан, секцид 150 гаруй хүүхэд сурч байна. Учир нь орос-монголын дунд сургуулийн дугуйлан, сонгон суралцах хичээл өндөр төлбөртэй тул амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд суралцаж чадахгүй байна. Монгол сургуульд хичээлийн дараа дугуйлан, секц бараг ажиллахгүй байна. Хуучин цагийн пионерийн ордон, хүүхдийн клубээс цөөхөн үлдсэн. Манай төв хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг гэж сүмийн гэгээнтэн Алексей Трубач ярьж байна. Төвийн бүх дугуйланд хүүхдүүд дуртай явдаг. Монголд оршин суугаа Алена Спиридонова, Т.Хосбаяр нар орос хэлний дугуйлан ажиллуулдаг. Манай сүмд байнга ирдэг энэ хоёр хүн орос, монгол хэл гайхалтай эзэмшсэн тул хэлийг анхнаас нь төвөггүй зааж байна. Тэд орос хэл заахдаа, компьютер технологи ашигладаг юм. Орос багш Марина Банщикова Гэгээн Троицкийн сүмийн дэргэдэх Төвийн компьютерийн дугуйланд багшилдаг. Монголын дуурь бүжгийн театрын шилдэг бүжигчин асан Ю.Цэрмаа оросын бүжгэн жүжгийн дугуйланг ажиллуулж байна. Пермь хотын бүжгэн жүжгийн сургууль төгссөн Цэрмаа Орос улсад олсон туршлагаа хүүхдүүдэд уламжлуулах эрч хүчээр дүүрэн байна. Монгол зураач Арюна дүрслэх урлагийн дугуйлангийн багшаар ажиллаж байна. Тэрээр Оросын шүтээн зураачтай хамт сүмийн зургийг зурсан бөгөөд одоо шинэ даалгавраа дуртаяа биелүүлж байна. Энэ дугуйлангийн хүүхдүүд зураг зурахаас гадна сүлжмэл эдлэлийн урлагийн техникээс суралцаж байна. Тус төвд шавар эдлэл хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, шатаах зуух бүхий вааран эдлэлийн урлан ажилладаг. В.Путин тус сүмд ирэх үеэр Нараагийн бүтээсэн сүмийн зураг бүхий дурсгалын тавгийг бэлэглэсэн.
Танай төв спортын дугуйлан бий юу? 
Хүүхдийн Соёлын төвийн хажуугаар бие даасан хөтөлбөрөөр ажилладаг хүүхдийн Спортын клуб байдаг. Спортын хоёр секцтэй. Орос хоккейн секцэнд монгол 40 гаруй хүүхэд явдаг. Боксын секценд Монголд байнга оршин суудаг иргэд, мөн энд ажиллахаар ирсэн мэргэжилтнүүдийн хүүхдүүд явдаг. Хорио цээрийг үл харгалзан хүүхдүүд бүх дугуйлан, спортын секцэнд дуртай явж байна. Гэртээ суугаад байх аргагүй л дээ. Бид өөрсдийн зүгээс ариун цэврийг хангах бүх арга хэмжээ авсан. Манайд азаар томуугаар өвдсөн тохиолдол гараагүй.  Та бүхэн Гэгээн Троицкийн сүмийн гэгээнтэн Алексей Трубачтай хийсэн ярилцлага сонслоо.
<сонсох>