Балбын сайд нарын танхим Эверестэд хуралдана. Засгийн газрын гишүүд далайн түвшнээс 2800 метрийн өндөрт оршдог Лукла хотод хэдийн иржээ. Тэднийг тэндээс нисдэг тэргээр Эверестийн нэг оргил Калапатарт хүргэнэ. Дэлхийн дулааралтын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахад энэ ажил чиглэж байна. Цаг уур өөрчлөгдсөнөөр мөсөн оргил хайлж, Гималайн нуруунд орших суурин усанд автаж болзошгүй хэмээн сайд нар хэлж байна. Энэтхэгийн далайд орших Мальдивийн бүгд найрамдах улсын сайд нар анх ийм маягаар хүрээлэн буй орчны асуудалд олны анхаарлыг татсан юм. Усны хувцастай сайд нар далайн 6 метрийн гүнд хуралдсан байна.