Оросын эрдэмтэд төмөр замд алан хядах ажиллагаа үйлдэхээс сэргийлэх датчик бүтээжээ. Төмөр замын цэргийн Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн дарга асан Виктор Поплавский оросын телевизид өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдлаа. “Невский экспресс” галт тэрэг осолдсон тухай нэвтрүүлгийн үеэр тэр ийнхүү мэдэгджээ. Шинэ датчик ГЛОНАСС байршлын системийг ашиглана гэж Поплавский ярив. Датчик галт тэрэг зорчих идвэхийг тэмдэглээд, хөндлөнгийн эсвэл сэжигтэй үйлдлийг холбогдох албанд мэдээлэх юм. Холбогдох албадууд мэдээллийн дагуу хөдлөх бүрэлдэхүүнийг зогсоож, сэжигтэй хэсгийг шалгана. Москва-Петербургийн чиглэлийн хурдны галт тэрэг өнгөрсөн баасан гаригт осолдсон шалтгаан алан хядах ажиллагаа мөн болох мөрдөн шалгалтын үндсэн хувилбар байна. Энэ үеэр 26 хүн үрэгдэж, 90 гаруй хүн гэмтэж, бэртжээ.