Орос, АНУ Стратегийн давшилтын зэвсгийн шинэ гэрээний төслийг боловсруулж дуусч байна. Одоогийн гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дууссаны дараа үргэлжлүүлэн зөвлөлдөнө гэж Орос улсын Гадаад хэргийн яам өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Одоогоор Женев хотноо энэ сэдвээр 8 дахь удаагийн зөвлөлгөөн болж байна. Хоёр орны ерөнхийлөгч Д.Медведев болон Барак Обама нарын даалгавраар шинэ гэрээг бэлтгэж эхэлсэн юм. Шинэ гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 7 жилийн дараа Орос улс болон АНУ-ын стратегийн тээгч 500-1100 нэгж, үүнд хамаарах байлдааны цэнэгт хошуу 1500-1675 нэгж байхаар талууд тохиролцжээ.