Орос улсын ерөнхий сайд В.Путин пүрэв гаригт 4 цаг телевизийн шууд эфирээр иргэдтэй ярилцлаа. Тэрээр энэ хугацаанд засгийн газрын тэргүүн анхаарах ёстой нийгэм, эдийн засгийн сэдэв хөндсөн 87 асуултанд хариулав. Ерөнхий сайд иргэдтэй телевизээр шууд ярилцахдаа, амласнаа биелүүлдэг хүн болохоо харууллаа. Шууд ярилцлагад В.Путин очиж, мөн үйл явдалд өөрийн биеэр оролцож, тулгамдсан асуудлыг шийдэж байсан байгууллага, хотын төлөөлөгчид голдуу оролцов. Энэ үеэр илүү өргөн хүрээг хамарсан асуулт тавьж байлаа. Тухайлбал, инфляц, тэтгэвэр, эмийн үнэ, цагдаагийн ажлын чанар, түүхэнд Сталины гүйцэтгэх үүрэг, Орос, Белорусын харилцааны хөгжил зэрэг сэдвээр асуулт тависан. В.Путин улс төрөөс хөндийрч, гэр бүл, өөрийнхөө төлөө амьдрах бодол бий юу? гэсэн асуултанд “Тийм зүйл болохгүй” гэж хариулсан нь ерөнхий сайдын улс төрийн санаанд оромгүй алхамаас хамгийн чухал нь байлаа. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх асуултанд “би бодоно” гэж мөн хариулжээ. Оросын иргэд ерөнхий сайдтай шууд ярилцах үеэр голдуу нийгэм-эдийн засгийн асуудал хөндөж байлаа. Улс төр судлаач Сергей Марков ард түмэн, төр засгийн энэ хэлбэрийн ярилцлагыг ийнхүү үнэллээ: Төр азсаг бид хийж байгаа, хийх гэж байгаа хэмээн хоосон амлах бус иргэдэд үйл ажиллагаагаа тайлбарлаж, шударга яриа өрнүүллээ гэж би бодож байна. Хүмүүст энэ байдал их үгүйлэгдэж байгаа. Энэ тохиолдолд ерөнхий сайд ард түмэнтэй янз бүрийн асуудлаар олон цагаар ярилцах нь төр засгийн үйл ажиллагааг хүн амд ойлгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байна. Хүн бүр шударга хөдөлмөрлөж, төр засгийн стратегитай үйл хэргээ уялдуулдаг байхад энэ чухал юм. Үүний дараа үйл ажиллагаагаа тайлбарлах нь ерөнхий сайд болон ерөнхийлөгчийн үндсэн хуулиар хүлээсэн үүрэг билээ. Орос улсад улсын бодлого байгаа гэх ерөнхий сэтгэгдэл байна. Төр засгийн систем гэж байна. Улс төрийн бодит чиг шугам, улс орны удирдлага олон асуудлыг гайхалтай шийдэж байна. Нийгэм эдийн засгийн асуудалд ихээхэн анхаарал хандуулсан нь Орос улсад нийгмийн хариуцлагатай улсын бодлого хэрэгжиж байгааг илтгэж байна.  Ерөнхий сайдад асар их асуулт тавьснаас үзэхэд оросын ард түмэн төр засагтай шууд ярилцах их хэрэгцээтэй болохыг гэрчилж байна. Энэ тохиолдолд эргэх холбоо ажиллаж, бүх асуултанд холбогдох хариу өгч, асуудлыг шийдэж байна.