Орос улс, Ватикан дипломат харилцаагаа элчин сайд нарын түвшинд хүртэл дээшлүүлэхээр тохиролцлоо. Ерөнхийлөгч Д.Медведев “Ватикантай дипломат харилцаа тогтоох тухай” зарлигт гарын үсэг зурсан гэж Орос улсын төрийн тэргүүний хэвлэлийн албанаас уламжлав. ОХУ-ын Гадаад хэргийн яам Ватикан дахь ОХУ-ын элчин сайдын яам, мөн ОХУ дахь Апостолийн элчин сайдын яамны түвшинд дипломат харилцаа тогтоох, ОХУ-аас Ватиканд суугаа төлөөлөгчийн газар, ОХУ-аас Ватиканд суугаа элчин сайдын яамыг өөрчлөн шинэчлэх талаар Ватикантай яриа хэлэлцээ хийх үүрэг хүлээлээ. Одоогоор Орос улс болон Ватиканы хооронд байнгын төлөөлөгчийн газрын түвшинд дипломат харилцаатай байна. ЗХУ болон Ватикан 1990 онд байнгын төлөөлөгчийн газрын түвшинд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Ватикан 1992 оны 1-р сард Ватикан Орос улсыг ЗХУ-ын залгамжлагчийн хувьд хүлээн зөвшөөрч, тус улстай байнгын төлөөлөгчийн газрын түвшинд харилцаа тогтоосон. Энэ үеэс Гадаад хэргийн сайд болон засгийн газрын тэргүүн нарын түвшинд хэд хэдэн айлчлал болсон.