Гадаад хэргийн сайд нарын түвшинд Орос-НАТО-ийн зөвлөлийн хурал өнөөдөр Брюссельд болно. Талууд хамтын ажиллагааны тухай гурван баримт бичигт гарын үсэг зурах бодолтой байна гэж Орос улсаас тус эвсэлд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин пүрэв гаригт мэдэгдсэн юм. Орос, НАТО харилцаагаа шинэчилж байна гэж дипломатч хэллээ. Хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Эвсэлтэй хамтын ажиллагааг сэргээх, Афганистаны байдлыг хэлэлцэх зэрэг асуудал багтсан. Канад бүх баримт бичгийг батлах бодолгүй байгаа тухай байнгын төлөөлөгч урьд мэдэгдсэн байна. Канадаас Орос улсад суугаа элчин сайдын яам энэ мэдэгдлийг үгүйсгэжээ. Өмнөд Осетид 2008 оны 8-р сард мөргөлдөөн гарч, Эвсэл Орос улстай тогтоосон харилцаагаа тасалсны дараа Орос-НАТО-ийн Зөвлөлийн хурал анх удаа Гадаад хэргийн сайд нарын түвшинд болох гэж байна.