Вера Мухины “Ажилчин, Тариачин” нэрд гарсан хөшөөг 6 жил сэргээн засварласны дараа өнөөдөр Москва хотод нээлээ. Хөшөөг нээх ёслолын ажиллагааны үеэр өнгө будаг хосолсон шоу хөтөлбөр болно. Хөшөөг Бүх оросын үзэсгэлэнгийн төвийн индэрт долоо хоногийн урьд тавьсан юм. Шинэчилсэн хөшөө урьдынхаас өндөр бас хүнд жинтэй. Хөшөө 60 орчим метр өндөр, 189 тонн жинтэй юм. Парис хотод 1937 онд зөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимыг чимж байсан ЗХУ-ын сүлдийг хөшөөний суурийн нүүрэнд тавьжээ. “Ажилчин, тариачин” хөшөөг зэвэрдэггүй хромо никель гангаар хийж, Францын нийслэлд болсон дэлхийн үзэсгэлэнд үзүүлэхээр үүнийг бүтээсэн юм.