0Иран улс цөмийн зэвсэгтэй болохыг Орос улс эсэргүүцэж байгаа ч, тус улс энхийн зорилгоор атом эзэмших эрхийг үгүйсгэж чадахгүй байна. Орос улсын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Израилийн удирдлагатай зөвлөлдсөний дүнд пүрэв гаригт энэ тухай мэдэгдэв. Иерусалим болон Москва энэ сэдвээр санал зөрөлдөж байгааг Патрушев хүлээн зөвшөөрчээ. Иранаас цөмийн аюул занал нүүрлэж байна гэж хэлж байгаа Израилийн тал ийнхүү түгших болсон тодорхой мэдээлэл, нотлох баримт хараахан танилцуулаагүй байна. Талууд Ираны сэдвээр тогтмол зөвлөлдөнө. Патрушев Израиль, палестины автономит нутагт хоёр өдөр айлчлахдаа, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас, Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху, “Моссад” тагнуулын дарга Меир Даган нартай уулзсан байна.