ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Италид ажлын айлчлал хийхдээ пүрэв гаригт хамтран ажиллах тухай санамж бичиг, 20 орчим хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тухайлбал ОХУ болон Италид олгож байгаа боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр, хоёр орны хууль зүйн яам 2010-2011 онд хамтран ажиллах хөтөлбөр, тээврийн яамны хооронд харилцан ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурж, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хэмнэх салбарт хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл хийлээ. Мөн соёлын яамны сайд нар 2011 онд оросын соёл, хэлний жилийг Италид, мөн Италийн соёл, хэлний жилийг Орос улсад зохион явуулах протоколд гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл хийлээ. Орос, Итали улс 2017-2018 онд “Миллиметрон” эрдэм шинжилгээний хиймэл дагуулыг тойрог замд илгээнэ. Хиймэл дагуул, пуужинг орос улсад, харин эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийн хэсгийг Италид үйлдвэрлэнэ. Талууд “Аэрофлот” болон Alitalia нисэх компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, жижиг, дунд бизнесийн салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулав.