2000-2008 онд төрийн тэргүүний алба хашиж байсан Ерөнхий сайд В.Путин 2012 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байна. “Надад бодох хугацаа байна. Өнөөдөр хүн бүр дор бүрнээ хүлээсэн үүргээ биелүүлж, үр бүтээлтэй ажиллах ёстой”. Эдийн засаг, нийгмийн салбар ямар байхаас 2012 оны сонгуулийн өмнөх кампанит ажлын талаар холбогдох шийдвэр гаргана. Одоо дөнгөж 2009 он байна. В.Путин телевизийн шууд нэвтрүүлгээр 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох төлөвлөгөөтэй эсэх асуултанд ийнхүү хариулав.