Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нар “Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал, Афганистаны байдлыг” дэлгэрэнгүй хэлэлцлээ. Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова ИТАР-ТАСС агентлагийн сурвалжлагчид энэ тухай мэдэгдэв. Түүний хэлснээр оросын “Газпром” компани болон Италийн “ЭНИ” компани “Өмнөд урсгал” төслийн дагуу гэрээнд гарын үсэг зурсныг тэд сайшаажээ. Сильвио Берлускони саяхан Белоруст хийсэн айлчлал, Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нартай уулзсан тухай Дмитрий Медведевт ярисан” гэж Тимакова мэдээлэв.