Орос улсын ерөнхий сайд В.Путин дотоодын нисэх онгоцны салбарын ирээдүйд итгэлтэй байна. Засгийн газар хэдэн тэрбум рублээр нисэх онгоцны нэгдсэн компани байгуулахаар шийдсэнийг тэр санууллаа. Мөн улс орны удирдлага ойрын хэдэн жилд улсын өрийн бүтцийг өөрчилнө. Дэлхийд байлдааны шилдэг сөнөөгч нисэх онгоцны нэгийг үйлдвэрлэдэг оросын нисэх онгоцны томоохон холдинг “Сухой” компанийг дэмжих тухай шийдвэрт гарын үсэг зурсан юм. Энэ бүхэн тус салбарыг хөгжүүлэх эх үүсвэрийг татах нөхцлийг бүрдүүлнэ гэж ерөнхий сайд тэмдэглэллээ. Үүний зэрэгцээ тэрээр мэргэжлийн боловсон хүчний дутагдаж байгаа асуудлыг төр засагтай хамтран шийдэхийг нисэх онгоцны компанийн удирдлагад уриалсан юм.