Орос, Тажикистан улс мансууруулах бодисын хууль бус наймаатай тэмцэхэд хамтран ажиллах тухай засгийн газар хоорондын гэрээнд Душанбе хотноо гарын үсэг зурлаа. Хоёр орны хүчний байгууллага, мансууруулах бодисын наймаатай тэмцэхэд энэ чухал алхам боллоо гэж Тажикистаны мансууруулах бодист хяналт тавих агентлагийн тэргүүн Рустам Назаров мэдэгдлээ. Орос улсын зүгээс баримт бичигт Тажикистан дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн Юрий Попов гарын үсэг зурлаа. Хоёр орны удирдагч 10-р сард Москва хотод уулзахдаа энэ баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай талаар мэдэгдсэн юм. Баримт бичигт мансууруулах бодис наймаалахад орлцсон этгээдийг илрүүлэх хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, мэдээлэл шуурхай солилцох, Тажикистаны мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн ажилтнуудыг Орос улсад бэлтгэх зэргийг тусгажээ.