0Гонконгт өнөөдөр болсон худалдаагаар унци алтны үнэ 1226 доллар, мөн Лондонд унци алтны үнэ 1226,5 доллар болж, дээд амжилт тогтоов. Инфляцийн эрсдэл нэмэгдэж байгаа, дэлхийн зах зээлд америк долларын ханш буурч байгаа энэ үед алтны үнэ эрчимтэй өсч байна. Он гарсаар алтны үнэ 39 хувиар өсчээ. Ирэх жил унци алтны үнэ 1300 доллароос бага байна гэж шинжээчид үзэж байна.