Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ром хотноо Италийн удирдлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай яриа хэлэлцээ хийж байна. Италийн ерөнхий сайд Сильвио Берлусконитай хийсэн уулзалтын төгсгөлд эдийн засаг, хууль зүй, боловсрол, аялал жуулчлал, бусад салбарт 10 гаруй чухал гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурна. Тухайлбал Хар тэнгисийн ёроолоор “Өмнөд урсгал” хийн хоолой барихад дэмжлэг үзүүлэх, автомашины дугуй болон хурдны трамвай үйлдвэрлэх хамтарсан үйлдвэр байгуулах тухай ярьж байна. Орос улс болон Европын Холбоо, мөн Орос улс болон НАТО-ийн харилцаа, европын аюулгүй байдлын тухай гэрээний Оросын боловсруулсан төсөл, Ираны цөмийн хөтөлбөр зэрэг олон улсын асуудлыг хэлэлцэнэ. Д.Медведев өнөөдөр Ватиканд очиж, Ромын хамба 16 Бенедикттэй анх удаа уулзана.