Орос улс терроризмыг ялан дийлэхэд их зүйл хийсэн ч, энэ аюул заналыг бүрмөсөн устгаж чадаагүй байна гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин “шууд ярилцлагаар”оросын ард түмний тавьсан асуултанд хариулахдаа мэдэгдэв. “Терроризмын нурууг нураахад бид их зүйл хийсэн ч, энэ аюул занал арилаагүй байна” гэж ерөнхий сайд хэллээ.“Энэ аюул занал их хэвээр байгаа тухай би, миний ажил нэгт нөхөд дандаа ярьдаг байсан. Дэлхий дахинд терроризмын эсрэг тэмцэл өрнөж, олон оронд энэ мэт үзэгдэлтэй тулгарч байна” гэж тэр хэллээ. Орос улс ч тэдний нэгэн адил энэ үзэгдэлтэй тулгарч байна гэж В.Путин хэллээ. “Манай улс ялангуяа 1990-ээд оны дунд үе болон 2000 оны эхэнд терроризмд хохирсон улсын нэг болсон” гэж тэр хэллээ. Тэрээр 2000-2008 онд ОХУ-ын ерөнхийлөгчийн алба хашиж байсан юм.