ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол улсын баатар, Вьетнамын хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч, хошууч-генерал Виктор Васильевич Горбатко өнөөдөр 75 нас хүрч байна. Виктор Васильевич 1959 онд бусад 12 нисэгчийн хамт сансрын нисэгчдийн анхны отрядын гишүүн болсон юм. Тэрээр сансарт гурван удаа нисчээ. Тухайлбал 1969, 1977 мөн Интеркосмос хөтөлбөрийн дагуу 1980 онд вьетнамын сансрын нисэгчтэй сансарт ниссэн байна. Виктор Горбатко 1974 оноос зөвлөлт-монголын найрамдалын нийгэмлэг, одоогийн Монголын анд нөхдийн нийгэмлэгийг тэргүүлж байна. Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, монголын сансрын нисэгч Гүррагчаа Виктор Васильевичид баяр хүргэхээр Москвад иржээ. Хошууч генерал Горбатко ирэх долоо хоногт Вьетнамын ажил нэгт нөхөр, анд Фам Туантай хамт ойгоо тэмдэглэхээр Вьетнам явах юм.