Дэлхийн эдийн засгийн ээдрээтэй үзэгдлийн ул мөр оросын эдийн засагт байгаа ч, хямарлын оргил үеийг даван туулсан гэж ерөнхий сайд В.Путин үзэж байна. Засгийн газрын тэргүүн оросын ард түмэнтэй “шууд ярилцахдаа” хямарлаас гарахад илүү хүч, хөрөнгө, цаг хугацаа шаардлагатай гэж тэмдэглэв. Шууд ярилцлагад 1,6 сая асуулт иржээ. Орос улсад энэ жил ДНБ-ий уналт 8,5-8,7 хувь, аж үйлдвэрлэлийн уналт 13 хувь байна. Орос улсад энэ жил инфляц 9 орчим хувь байна гэж ерөнхий сайд мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радио компани иргэд, В.Путины шууд ярилцлагыг орос хэлээр, мөн англиар зэрэгцэн орчуулж, дамжуулж байна. Ерөнхий сайд ярилцлагын үеэр хөндөх бүх асуултыг “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудсын мэдээ хэсэгт байрлуулна. Манай вэб хуудсаас орос, англи хэлээр дамжуулж байгаа ярилцлагын дүрс бичлэгийг үзэх боломжтой.