Афганистаны байдал, тэнд нэмэлт хүчин илгээх явдал нь Умард Атлантын эвслийн Зөвлөлийн гадаад хэргийн сайд нарын түвшинд хоёр өдөр болох хурлын гол сэдэв байна. Брюссель дахь НАТО-ийн төв байранд өнөөдөр хурал эхэллээ. Сайд нар НАТО-г цаашид өргөжүүлэх төлөвлөгөө тухайлбал Босни болон Герцеговин болон Черногори НАТО-д гишүүнээр элсэх төлөвлөгөөг танилцуулах боломж олгох асуудлыг хэлэлцэнэ. Умард Атлантын эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен өчигдөр мэдэгдсэнээр НАТО-Украин болон НАТО-Гүржийн комиссийн сайд нарын хурал болно. Эдгээр улсыг хэзээ нэг цагт эвсэлд элжүүлэх зарчмын боломжийг хэлэлцэнэ. Эдгээр орныг НАТО-д элсүүлэх асуудлын талаар яриагүй байна.