Орос улсад өнөөдөр хуульчдын өдрийг тэмдэглэж байна. Ерөнхийлөгчийн өнгөрсөн оны 2-р сард гаргасан тушаалаар мэргэжлийн энэ баярыг тэмдэглэх болжээ. Хуульчдын өдрөөр шүүгчдээс өгсүүлээд Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтнууд, өмгөөлөгчдөөс өгсүүлээд прокурор хүртэл Оросын хуулийн корпорацийн бүх төлөөлөгчдийг нэгтгэдэг. Шүүх байгууллага, Хууль зүйн яам, холбооны бусад яам тамгын газар ёслолын ажиллагаа болно. “Оны хуульч” мэргэжлийн дээд шагнал гардуулах ёслол 12-р сарын 4-нд Екатеринбург хотод болж, баяр өндөрлөнө.