БНАСУ бэлэн мөнгөөр хийдэг бүх гүйлгээг битүүмжилсэн тухай Британийн “Таймс” сонинд мэдээлжээ. Тус улсад худалдаа, үйлчилгээний байгууллагыг хааж, олон нийтийн тээврийн хэрэгсэл зорчихгүй байна. БНАСАУ-ын засгийн газар 11-р сарын 30-нд воныг 100 дахин өргөтгөх /деноминаци/ -өөр зарласны дараа үндэсний валютын эргэлтийг өөрчлөх болжээ. Умард Солонгосын иргэд хуучин загварын мөнгөн дэвсгэртийг 12-р сарын 6 хүртэл шинээр солих бөгөөд үүнээс хойш хүчингүй болох юм. Өрх бүрт 100 мянган хуучин воныг солих хязгаар тогтоожээ. Вон албан ёсны ханшаар 740 орчим доллар, харин “хар” захын ханшаар 35 орчим доллартай тэнцэж байна. Төр засаг деноминац хийх шалтгааны талаар хаарахан мэдэгдээгүй байна.