Орос улсын ерөнхийлөгч В.Путин бодит цагаар иргэдийн асуултанд хариулна. Энэ жил тэрээр иргэдтэй 8 дахь удаа шууд ярилцана. Урьдаас 700 мянга гаруй асуулт ирсэн гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. Гэхдээ В.Путин шууд эфирээр тавьсан асуултанд хариулна. Оросын 8 хотод зөөврийн телевизийн студи байрлуулжээ. Дэлхийн 160 орны оршин суугчид бодит цагийн горимоор иргэд, ерөнхий сайдын ярилцлагыг сонсох боломжтой. “Оросын дуу хоолой” радио компани ийм боломж олгож байна. Англи хэлээр зэрэгцэн орчуулах орос хэл дээрх шууд ярилцлагыг Москвагийн цагаар 12 цагт дамжуулна. Дараа нь ярилцлагын хэсгийг радио компани нэвтрүүлгээ цацдаг гадаадын 38 хэлээр орчуулан хүргэнэ. Засгийн газрын тэргүүн ярилцлагадаа хөндсөн бүх асуултыг оросын гадаадад нэвтрүүлэг цацдаг мэдээллийн вэб хуудаст шуурхай байрлуулна. Вэб хуудсаас дүрс бичлэгийн ярилцлагыг орос, англи хэлээр cонсох боломжтой.