Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев санхүүгийн хямарлыг даван туулах үед засгийн газрын хэрэгжүүлсэн ажлыг нааштай үнэллээ. “Хямарлын эсрэг арга хэмжээгээр бие даасан салбарыг дэмжээд зогсохгүй, улс орны нийгэм-эдийн засгийн байдалд бүхэлдээ нааштай нөлөөлсөн” гэж тэрээр лхагва гаригт эдийн засгийн асуудлаарх зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. “Үндсэн бүх үзүүлэлтээр уналт зогссон”, харин “долдугаар сараас ДНБ-нд нааштай хандлага ажиглагдана” гэж Д.Медведев тэмдэглэв. “Тогтвортой өсөлтийн тухай ярихад хараахан эрт байна” хэмээн төрийн тэргүүн тэмдэглээд, “тэтгэвэр, нийгмийн бусад асуудалд онцгой анхаарал хандуулсан” 2011-2012 оны төлөвлөгөөт жил болон 2010 оны холбооны төсвийн тухай хуулинд гарын үсэг зурсан тухай Д.Медведев сануулав. “Хүнд жил байх ч, бүх чиглэлээр эдийн засгийг шинэчлэх хэрэгтэй” гэж Д.Медведев тэмдэглэллээ. “Эдийн засгийн уян хатан бодлого хэрэгжүүлэх нөөц бидэнд хангалттай бий, гэхдээ хуримтлагдсан нөөцийг дээд зэргийн ариг гамтай ашиглах ёстой” гэж ерөнхийлөгч үзэж байна.