ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллинагийн Женев хотноо болсон уулзалтын үеэр Казахстан, Белорус зэрэг Гаалийн холбооны түншүүдтэй уялдуулсан нөхцлөөр Орос улс ДХБ-д элсэх асуудлыг хэлэлцлээ. Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн мягмар гаригт оросын сэтгүүлчидтэй уулзаж, ДХБ-ын сайд нарын 7 дахь бага хурлын үйл явцыг дүгнэн хэлсэн юм. Дэлхийн худалдааны тэргүүлэх “хорин” оронд багтдаг Орос улсад ихээхэн ач холбогдолтой асуудлыг энэ үеэр хэлэлцсэн тул оросын төлөөлөгчид сайд нарын бага хуралд оролцсон нь нэн чухал байлаа гэж тэр хэлэв. ДХБ-д элсэх яриа хэлэлцээний үйл явц түргэсэнэ хэмээн өөдрөгөөр харж байгаагаа орсын төлөөлөгчдийн тэргүүн төгсгөлд нь мэдэгдэв. Гэхдээ яриа хэлэлцээ болох тодорхой хугацааг хэлсэнгүй. ДХБ-ын сайд нарын 7 дахь бага хурал өнөөдөр дуусч байна.