Орос улс евро Атлантын бүх байгууллагыг европын аюулгүй байдлын асуудлаарх хамтын, нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урилаа. ОХУ-аас Европын Холбоонд суугаа байнгын төлөөлөгч Владимир Чижов Парис хотноо болж байгаа Баруун европын холбооны Ассамблейн чуулганы үеэр мягмар гаригт ийм байр суурь хэллээ. Дипломатч ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн дэвшүүлсэн европын аюулгүй байдлын тухай гэрээний саналыг хууль тогтоогчдод танилцуулсан байна. Оросын санаачилга нь шинэ сорилын нөхцөлд тус тивийн улс орон болоод байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлж, хямарлыг зохицуулах механизм боловсруулах боломжийг нээж байна гэж тэр тэмдэглэв. Европын Холбоонд суугаа Оросын элчин сайдыг Баруун европын холбооны Ассамблейн чуулганд үг хэлэхийг анх удаа урьжээ. 1954 оноос ажиллаж байгаа парламент хоорондын хурал одоогоор НАТО-ийн европын гишүүн орон, Европын Холбооны бүх орныг оролцуулаад 39 улсыг нэгтгэдэг.