Оросын ард түмэн ерөнхий сайд В.Путинтай ярихаар зэхэж байгаа тухай хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдлээ. “В.Путинтай хийх ярилцлага. Үргэлжлэл” нэвтрүүлэг 12-р сарын 3-нд 12 цагаас эхлэхийг тэр санууллаа. Оросын телевизийн хэд хэдэн суваг, радио станц энэ нэвтрүүлгийг дамжуулна. Ерөнхий сайдад утсаар, мессеж, www.moskva-putin.ru вэб хуудсаар дамжуулан асуулт тавьж болно. Одоо тэтгэвэр, хүүхдийн тэтгэмж, эмийн хангамж зэрэг нийгмийн асуудлаарх асуулт зонхилж байна. Бүс нутгийн болон холбооны засаг захиргааны ажлын талаар их гомдол иржээ. Оросын ард түмэн тээврийн татвар, замын байдал, бензиний үнэ зэрэгт түгшиж байна.