Орос, АНУ Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах тухай гэрээний хугацаа дууссаны дараа, мөн шинэ баримт бичгийг батлах хүртэл үйлчлэх шалгалтын механизм боловсруулж байна. Төрийн Департаментын төлөөлөгч Иэн Келли мягмар гаригт Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. АНУ энэ сарын эцэст шинэ гэрээний төсөл боловсруулах бодолтой байна гэж тэр ярилаа. Үүний зэрэгцээ Келли Стратегийн давшилтын зэвсгийн гэрээний үйлчлэх хугацаа 12-р сарын 5-нд дуусахад баримт бичиг бэлэн болохыг үгүйсгэхгүй байна.