ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын Ассамблейн Зөвлөл болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Парламентын Ассамблейн Зөвлөлийн хуралдаан өнөөдөр Санкт-Петербург хотод болно. ТУХН-ийн орнуудын Парламент хоорондын Ассамблейн 33 дахь бүгд хурлын өмнө энэ хурлыг зохион байгуулж байна. Парламент хоорондын Ассамблейн Зөвлөл Киргиз, Молдовт болсон сонгуулийн дүн, Украинд болох сонгууль, Гүрж улс ТУХН-ийн орнуудын бүрэлдэхүүнээс гарах тухай мэдэгдлийг хэлэлцэнэ. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын Зөвлөлийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд зүүн Европт цэрэг-улс төрийн байдлыг хэлэлцэх, Байгууллагын гишүүн орны үндэсний хууль тогтоомжийг жигдрүүлж, ойртуулах үзэл баримтлалын төслийг хэлэлцэхээр оруулжээ.