Терроризмд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд Москва болон Санкт-Петербург хотноо гашуудлын цуглаан болж байна. Цуглааны үеэр сүүлийн 10 жил болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн бүх хүнийг эргэн дурсана. Цуглааныг зохион байгуулагчид хотуудын хооронд телевизийн шууд холбоо тогтоохоор зэхэж байна. Бүх нийтээр номхон зогсоно. Цуглаанд Улсын Думын дарга Борис Грызлов, Петербург хотын дарга Валентина Матвиенко, “Нэгдсэн Орос улс” намын бусад гишүүн оролцоно. Орос улсын энэ хоёр хотод “Невский экспреес” галт тэргэнд саяхан болсон алан хядах ажиллагааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийг өнөөдөр нутаглуулж байна. Петербург хотод саяхан тус хотын дарга асан, “Оросын автомашины замын” удирдах газрын тэргүүн Сергей Тарасов, мөн “Росрезерва” компанийн дарга Борис Евстратиков нартай өчигдөр салах ёс гүйцэтгэлээ.