0Гадаадад суугаа орос үндэстний Конгресс Москва хотноо болж байна. Улаанбаатар хотод суугаа орос үндэстнүүдийн Холбооны гишүүд конгресст оролцож байна. Тэд 12 хэсэг хурлын 3 нь оролцож байна. Тухайлбал орос хэлийг түгээн дэлгэрүүлэх, гадаадад байнга оршин суугаа оросын иргэдэд тулгарч байгаа бэрхшээл, оросын соёлыг хадгалах үйл хэрэгт залуучуудыг татан оролцуулах зэрэг юм. Монгол улсад оросын 1300 гаруй иргэн оршин суудаг. Монгол улсад байнга болон түр оршин суугаа иргэд үүнд багтаж байна. Энэ конгресс 2001 онд болсон. Конгрессын гол зорилго нь Орос улс нутаг нэгтнүүдтэйгээ холбоогоо бэхжүүлэх, орос хэлний соёл, орос хэлийг дэмжих, гадаадад суугаа нутаг нэгтнүүдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах явдал юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев конгресст оролцлоо.