Ерөнхийлөгч Д.Медведев саяхан Холбооны хуралд саяхан хийсэн мэдэгдэлдээ гол зорилт хэмээн зарласан улс орныг шинэчлэхэд гадаадад суугаа нутаг нэгтнүүд оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Москвад болж байгаа нутаг нэгтнүүдийн Дэлхийн гурав дахь хуралд хэлсэн үгэндээ, бусад орны туршлагыг харгалзсан шинэ санал, санаа хэрэгтэй байна хэмээн тэмдэглэсэн юм. Орос хэлийг хадгалж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа “Оросын ертөнц” сангийн ажлыг ерөнхийлөгч өндөр үнэлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн амлав. Орос улсын засгийн газар гадаадад суугаа нутаг нэгтнүүдийн эрхийг хамгаалах механизм боловсруулна гэж Д.Медведев хэллээ. Бусад орны орос хэлээр ярьдаг оршин суугчдад тулгарч байгаа бэрхшээлтэй асуудлыг анхаарлын гадна орхихгүйн тулд эрхийг хамгаалж, дэмжих сан байгуулах боломжийг судалж байна. Нутаг нэгтнүүдийг дэмжих нь цаашид улсын бодлогын чухал чиглэлийн нэг хэвээр үлдэнэ гэж ерөнхийлөгч хэллээ. Мөн Орос улс болон ТУХН-ийн улсуудын их дээд сургуульд нутаг нэгтнүүдээ сургах таатай нөхцлийг үргэлжлүүлэн бүрдүүлж, гадаадынхныг ялгаварлан гадуурхах, фашизмын эсрэг тэмцэж байгаа гадаадын ахмадын байгууллагад тусална хэмээн ерөнхийлөгч тэмдэглэллээ.