“Сочи-2014” зохион байгуулах хороо 2014 онд Сочи хотод болох өвлийн Олимпийн наадмын шинэ бэлэг тэмдийг Москва хотноо танилцуулав. Оросын төрийн далбааны өнгөөр хийсэн олимпийн наадмын бэлэг тэмдгийн дээд хэсэгт англиар Sochi.ru бичиг, зүүн доод хэсэгт олимпийн наадам явуулах жил 2014, баруун доод хэсэгт олимпийн наадмын таван цагирагийг дүрсэлжээ. “Сочи-2014” зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко бэлэг тэмдэг эцсийн хувилбар бус цаашид өөрчилж, шинэ санаа нэмнэ хэмээн тэмдэглэв. “Сочи-2014” бэлэг тэмдэг хоёр зорилтыг шийдэж байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна. “Нэг талаас олимпийн хөдөлгөөн тоот хувьсгалын босгон дээр байна. Инноваци нь шинэ үзэгчдийг татах түлхүүр гэдэгт бид итгэлтэй байна. Наадамд бэлтгэж, зохион явуулахад инновацийг ашиглах нь 2014 онд амжилт гаргах үндэс” хэмээн зохион байгуулах хорооны мэдээнд тэмдэглэжээ. “Сочи-2014” шинэ бэлэг тэмдэг “Сочи-дараагийн өвлийн олимпийн наадмын нийслэл” харилцаа холбооны цогц кампанит ажлын хамт хэрэгжинэ. Энэ нь “Сочи-2014” төсөлд Оросын бүх хүн амыг татан оролцуулахад чиглэсэн. Улс орны оршин суугч бүр Наадамд хувь нэмэр оруулах нь кампанит ажлын үндэс юм.