“Невский Экспресс” хурдны галт тэрэгний ослын газар хоёр алан хядах ажиллагаа болжээ. Мөрдөн шалгах шуурхай бүлгийн гишүүн, Мөрдөн шалгах хорооны ажилтнуудын мөрдөн шалгалт хийж байсан “Невский экспресс” галт тэрэг осолдсон газрын ойролцоо 11-р сарын 28-ны өдөр хоёр дахь дэлбэрэлт болсон гэж ОХУ-ын Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркины мэдэгдсэн юм. Үүрэн телефон утсаар хоёр дахь дэлбэрэх хэрэгслийг ажиллуулсан гэж тэр хэллээ. Хойд Кавказын террористууд “давхар дэлбэрэх хэрэгсэл” ашигладаг тухай Маркин тэмдэглэсэн юм. “Невский экспресс” галт тэрэг осолдсон газар 26 хүн амь насаа алдаж, 90 гаруй хүн шархадаж, гэрч болон эд мөрийн баримтыг хайсаар байна. Дэлбэрэлт болсон газраас 100 метрийн зайд шоронгийн захидал бүхий хүрэм олжээ. Эд зүйлийн эзэмшигч болоод гэмт хэрэгт оролцсон эсэхийг тогтоож байна. Санкт-Петербург хотод өнөөдөр халдлагад амь үрэгдсэн хүмүүсийг оршуулж байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд материаллаг тусламж үзүүлж байна. Эмч нар хүнд гэмтэж, бэртсэн хүмүүсийн амийг аврахаар ажиллаж байна.