Орос улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад /ДОВСЕ/ Европт ердийн зэвсэгт хүчний талаарх гэрээний үйлчлэх чадварыг дээшлүүлэх эрчимтэй ажлыг эхлүүлэхийг санал болгов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Афинд болсон сайд нарын уулзалтын үеэр энэ тухай мэдэгдэв. Гэрээнд оролцогч зарим улс гэрээний бүх зүйлийг мөрдөхгүй байна гэсэн шалтгаанаар Орос улс 2007 онд энэ гэрээнээс гарсан юм. “Вена дахь хамтарсан зөвлөлдөх бүлгийг оролцуулаад бүх сувгийг ашиглан ДОВСЕ-ийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” гэж Сергей Лавров хэллээ. Энэ асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна гэж тэр тайлбарлаллаа. “Сүүлийн хоёр жил энэ хямарлаас гарах гарц хайхад бид цөхөрсөнд харамсаж байна” гэж тэр хэллээ.