“Сочи-2014”оны зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Дмитрий Чернышенко Орос улсын түүхэнд анх удаа болох өвлийн Олимпийн наадмын шинэ бэлэг тэмдийг Москва хотноо танилцуулав. Оросын төрийн далбааны өнгөтэй логотипт олимпийн наадмын цагираг, 2014 тоог товойлгосон Sochi.ru бичиг, мөн Ирээдүйн гарц гэсэн уриа байна. Бэлэг тэмдэг хараахан эцсийн хувилбар биш бөгөөд яваандаа нэмж, өөрчилнө хэмээн мэдэгдсэн юм. Түншүүд ямар санаа нэмэхээ шийдэнэ гэж Зохион байгуулах хорооны ерөнхийлөгч мэдэгдэв.