“Союз ТМА-15” жолоодлогот сансрын хөлөг Казахстанд амжилттай газардлаа. Хөлөг оросын сансрын нисэгч Роман Романенко, Бельгийн сансрын нисэгч Франк Де Винна, канадын сансрын нисэгч Роберт Тирск нарыг эх газар хүргэлээ. Буугч аппаратыг газардуулж байсан аврах нисэх онгоц, нисдэг тэрэг цасан шуурганд хөлдсөн байна. Олон улсын сансрын станцад оросын сансрын нисэгч Максим Сураев, НАСА-ийн сансрын нисэгч Жеффри Уильямс нар үлджээ. Тэд шинэ багийн бүрэлдэхүүн Байконур сансрын буудлаас 12-р сарын 21-нд хөөрөх “Союз ТМА-17” хөлгөөр олон улсын сансрын станцад иртэл хоюулаа ажиллах юм.