Иран уран баяжуулах 10 шинэ үйлдвэр барих шийдвэрээ эргэн харна гэдэгт Орос улс найдаж байна. Олон улсын асуудал эрхэлсэн Холбооны Зөвлөлийн Хорооны дарга Михаил Маргелов өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Ираны мэдэгдэлд олон улсын хамтын нийгэмлэг түгшиж байгаа нь зүйн хэрэг хэмээн тэр мэдэгдэв. Тегераны энэ шийдвэрийн хариуд тус улсын эсрэг шинэ хориг авах хэрэгтэй хэмээн өрнөдийн орнууд үзэж байна. Энэ арга хэмжээ нь Иранд нөлөөлөх үр нөлөөтэй арга биш хэмээн Орос улс үзэж байна. Хятад улс Ираны эсрэг хориг арга хэмжээ авахын эсрэг байна.