Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүдийн эрхийг хамгаалах механизм боловсруулна хэмээн амлалаа. Засгийн газар хуулинд холбогдох өөрчлөлт оруулах төслийг 12-р сарын 17-нд Улсын Думд өргөн барина хэмээн тэр мэдэгдэв. Одоогоор ОХУ-ын 20 гаруй субъектад гадаадад оршин суугаа нутаг нэгтнүүдийг дэмжихэд чиглэсэн хуулийн төслийг баталсан гэж Д.Медведев Москвад мягмар гаригт болсон нутаг нэгтнүүдийн дэлхийн конгрессын үеэр мэдэгдэв. Орос улсад шилжин суурьших эрмэлзлэлтэй нутаг нэгтнүүдийг төр засаг бүх талаар дэмжинэ гэж тэр тэмдэглэсэн юм. Оросын их дээд сургуульд суралцах хүсэлтэй гадаадад оршин суугаа залуучуудад Орос улс үргэлжлүүлэн тусалж, түүхэн газраар аялахад тусална гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн юм. Оросын их дээд сургуульд суралцах тухайд дэлхийн хямарлыг үл харгалзан энэ жил гадаадаас ирж суралцах оюутны тоог нэмж, 10 мянга болсон. Гадаадад суугаа нутаг нэгтнүүдийн наад захын эрхийг зөрчихийг зүгээр хараад суухгүй гэж Ерөнхийлөгч хэлсэн юм. Орос улс гадаадынхныг гадуурхах, нацизмын эсрэг тэмцэж байгаа олон нийтийн болон ахмадын бүх байгууллагыг дэмжиж, фашизмыг ялсан асуудалд түүхэн үнэн мөнийг баримтална хэмээн мэдэгдэв.