“Невский экспресс” галт тэрэг Москва болон Санкт-Петербургийн чиглэлд зорчигч тээвэрлэж эхэллээ. “Российская газета” сонинд энэ тухай бичсэн байна. “Невский экспресс” галт тэрэг 11-р сарын 27-нд осолдсоны дараа Москва-Санкт-Петербургийн чиглэлийн галт тэрэг зорчихыг түр зогсоосон юм. Албан ёсны хувилбараар террористууд галт тэрэгний ослыг зохион байгуулжээ. Тэд 7 кг тротилын хүчтэй гар хийцийн дэлбэрэх хэрэгслийг зам төмрийн дор тавьсан байна. Одоогоор хоёр сэжигтний ам зураг, мөн нэгнийх нь машинаар гаргасан зургийг тараажээ. Сүүлийн үеийн мэдээгээр ослын улмаас 26 хүн үрэгдэж, 2 хүн сураггүй, 90 гаруй хүн гэмтэж, бэртжээ.