Холбооны цагаачлалын алба иргэдийг бүртгэх журамд хязгаарлалт оруулахыг санал болгож байна. Нэг орон сууцанд хязгааргүй тооны хүнийг бүртгэхийг эргээд хориглохыг санал болгожээ. Хууль бус цагаач иргэдийн тоо ихсэж, хуурамчаар бүртгүүлж байгаагаас Холбооны цагаачлалын алба ийнхүү санаачилсан гэж “Российская газета” сонинд бичжээ. Тухайлбал Москва орчмын хагас нурсан байшинд бараг 500 хүнийг бүртгэсэн байжээ.